Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

УИХ-ААС ТОМИЛОГДДОГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР
БАНКНЫ ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 163

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Банкны хувийн хэрэг хөтлөх заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Банкуудын хувийн хэргийг энэхүү зааврын дагуу бүрдүүлж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-т үүрэг болгосугай.
3. “Банкны хувийн хэрэг хөтлөх заавар” батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 124 тоот тушаалын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар /Ц.Цолмон/-т даалгасугай.
                                ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                              О.ЧУЛУУНБАТ