Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАЖ БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАЖ БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1997оны 4дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 129

Төв банк /Монголбанк/-ны тухай болон Банкны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны эрх зүйн баримт бичгийг хянаж, бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг мөрдөж ажиллахыг Банкны захирлуудад даалгасугай.
3. Банкны эрх зүйн баримт бичгийг хянаж, илэрсэн зөрчилд хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авч байхыг Хуулийн хэлтэс /Г. Эрдэнэбаяр/-т даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн "Арилжааны банкнаас гаргасан эрх зүйн нийтлэг баримт бичгийг хянаж бүртгэх журам батлах тухай" 1993 оны 3/182 тоот, "Журамд өөрчлөлт оруулах тухай" 1995 оны 158 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
                                                      ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                                    Ж.ҮНЭНБАТ