Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ

1999 оны 10 дугаар сарын 7 Улаанбаатар хот





Дугаар 480

Банкны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 37-47 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг хяналт шалгалтын газар /Д. Энхжаргал/-т үүрэг болгосугай.
                                             ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                             Ж. ҮНЭНБАТ