Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛAГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ТУШААЛ
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛAГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны4 дүгээр сарын 28 Улаанбаатар хот





Дугаар 227

“Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт болон Захирлуудын зөвлөлийн 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталж 2004 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг энэхүү журмын дагуу тооцож, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, холбогдох мэдээг сар бүрийн 10-ны өдрийн дотор Хяналт шалгалтын газар ирүүлж байхыг банкны гүйцэтгэх захирлуудад даалгасугай.
3. Журмын 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг 2004 оны 11 дүгээр сарын 1-ний дотор хангаж биелүүлэхийг банкны гүйцэтгэх захирлуудад даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 459 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.
5. Тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 508 тоот тушаалд заасан банкуудаас авах тайлан мэдээний жагсаалтаас “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт”-ийн тайланг хасч, “Актив, пассивын эргэн төлөгдөх хугацаа”-ны тайлан, “Банкны ерөнхий мэдээлэл”-ийн тайлангуудыг авч байхаар тогтоосугай.
6. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-т даалгасугай.
                                                 ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                 О.ЧУЛУУНБАТ