Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН БАЙДАЛД ГАЗАР ДЭЭР НЬ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙЖ ҮНЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ ӨГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН БАЙДАЛД ГАЗАР ДЭЭР НЬ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙЖ ҮНЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ ӨГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 9 дүгээр сарын 27 Улаанбаатар хот





Дугаар 444

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйл, Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2001 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 33 тоот протоколыг үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээр нь иж бүрэн шалгалт хийж үнэлгээ, дүгнэлт өгөх журам"-ыг хавсралтаар баталж, 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 48 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Журам шинээр мөрдөх болсонтой холбогдуулан сургалт зохион байгуулахыг Тамгын газар (Л.Мандал)-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                       ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                      О.ЧУЛУУНБАТ