Хэвлэх DOC Татаж авах
БАНКУУДААС АВДАГ ТАЙЛАН, МЭДЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКУУДААС АВДАГ ТАЙЛАН, МЭДЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ

1999оны 10 дугаар сарын 19 Улаанбаатар хот





Дугаар 508

Банкуудаас авч байгаа тайлан мэдээний давхардлыг арилган боловсронгуй болгох, хүлээн авах хугацааг оновчтой тогтоох зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монголбанкны Бодлогын зөвлөлийн хурлын 1999 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 36 тоот протоколыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Банкуудаас авах тайлан мэдээний жагсаалт болон тэдгээрийг хүлээн авах газар, хэлтэст ирүүлэх хугацааг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Хавсралтад заасан тайлан, мэдээг холбогдох хугацаанд нь ирүүлж байхыг банкны Гүйцэтгэх захирал нарт даалгасугай.
3. Банкуудаас ирүүлдэг гүйлгээ үлдэгдлийн тэнцэлд боловсруулалт хийж, холбогдох газар, хэлтсүүдэд хуваарилан хүргүүлэх үйл ажиллагааг 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор автоматжуулахыг Автоматжуулалт, системийн үйлчилгээний газар /Д.Эрдэнэчимэг/-т, банкнаас олгосон, төлөгдсөн зээлийн тайлангийн болон бэлэн мөнгөний орлого, зарлагын тайлангийн маягтыг 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор шинэчлэн боловсруулж батлуулахыг Статистик судлагааны газар /Н.Амар/, Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар /Г.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар /Х.Дэлгэр/, Хяналт шалгалтын газар /Д.Энхжаргал/, Мөнгөний бодлогын газар /Д.Болдбаатар/, Валютын бодлого, нөөцийн удирдлагын газар /Г.Төмөрхуяг/, Статистик судалгааны газар /Н.Амар/, Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар /Г.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
                                              ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                   Ж.ҮНЭНБАТ