Хэвлэх DOC Татаж авах
ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 648

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд эрхлэх "Үлгэрчилсэн багц журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Үлгэрчилсэн журмыг үндэслэн өөрийн үйл ажиллагааны онцлогт зохицуулан дэлгэрэнгүй заавар журмыг боловсруулж Монголбанкинд бүртгүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллахыг Банк бус санхүүгийн байгууллагын Үүсгэн байгуулагчид болон Төлөөлөн удирдах зөвлөлд зөвлөсүгэй.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-д даалгасугай.
4.Тушаал гарсантай холбогдуулан "Үлгэрчилсэн багц журам" гарсан тухай хэвлэл мэдээллээр мэдээлж, журмуудыг Монголбанкны цахим хуудаст оруулахыг Тамгын газар /Л.Мандал/-д үүрэг болгосугай.
                                                 ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                  О.ЧУЛУУНБАТ