Хэвлэх DOC Татаж авах
ВАЛЮТ СОЛИХ ЦЭГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЦУЦЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ВАЛЮТ СОЛИХ ЦЭГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЦУЦЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 23 Улаанбаатар хот





Дугаар 322

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2001 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Валют солих цэгийн зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 627 тоот тушаалаар батлагдсан "Валют солих цэгийн үйл ажиллагааг зохицуулах журам", "Валют солих цэгийн нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг хүчингүйд тооцсугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал)-т даалгасугай.
                                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                         О.ЧУЛУУНБАТ