Хэвлэх DOC Татаж авах
ДОТООДЫН БАНКУУДТАЙ ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ХЭЛЦЭЛ ХАДГАЛАМЖИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ДОТООДЫН БАНКУУДТАЙ ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ХЭЛЦЭЛ ХАДГАЛАМЖИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2002 ОНЫ 2 ДУГААР САРЫН 12 УЛААНБААТАР ХОТ





Дугаар 84

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дугаар заалт, 28 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2 дугаар заалт, Валютын зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Дотоодын банкуудтай валютын арилжааны хэлцэл, хадгаламжийн гэрээ байгуулахад мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Дотоодын банкуудтай валютын арилжааны хэлцэл, хадгаламжийн гэрээ байгуулахад мөрдөх журам"-ыг 2002 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Уг журам батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 271 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг, 1999 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 425 тоот тушаалыг, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 583 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү журмыг мөрдөн ажиллахыг Валютын газар /Ц. Одонгуа/, Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар /Б. Лхагвасүрэн/-т тус тус даалгасугай.
5.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар /Ц. Цолмон/-т үүрэг болгосугай.
                                 ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                 О,ЧУЛУУНБАТ