Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ ТООЦОЖ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ ТООЦОЖ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 181

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Заавал байлгах нөөц тооцож, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөхийг банкны захирлуудад даалгасугай.
3.Монголбанкнаас тогтоосон, банкуудын Монголбанкин дахь төгрөгийн харилцах дансанд "заавал байлгах" үлдэгдлийн 75 хувиас дээшхи хэсэгт, заавал байлгах нөөцийг хангах хүртэл хэмжээнд сарын эхний болон сүүлийн 15 хоногийн Төв банкны үнэт цаасны арилжааны жигнэсэн дундаж хүүтэй тэнцэх хэмжээний хүү төлөх.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлгчийн 2000 оны 622, 2001 оны 123 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгөний бодлого, судалгааны газар (Б.Энххуяг), Дотоод хяналтын газар (Ц.Цолмон), Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар (О.Чимгээ)-т даалгасугай.
                                            ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                    О.ЧУЛУУНБАТ