Хэвлэх DOC Татаж авах
ЗООС СОНИРХОГЧДЫН ЦУГЛУУЛГЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТ, МӨНГӨН ЗООС ҮЙЛДВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ЗООС СОНИРХОГЧДЫН ЦУГЛУУЛГЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТ, МӨНГӨН ЗООС ҮЙЛДВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 172

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Зоос сонирхогчдын цуглуулгын зориулалттай алт, мөнгөн зоос үйлдвэрлэх, борлуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар / З.Шижирбаатар /-т даалгасугай.
                                       ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                   Ж.ҮНЭНБАТ