Хэвлэх DOC Татаж авах
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН АЖЛЫГ  ШАЛГАН ТУСАЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2000 оны 5 дугаар                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар

сарын.29-ний өдөр                                                                                                        Дугаар 148                                                                                                                          хот

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН АЖЛЫГ

ШАЛГАН ТУСАЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ

 

Говь-Алтай аймгийн болон сум дундын шүүхийн удирдлага, зохион байгуулалт, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажил, шүүгч, ажилтны сахилга хариуцлагын байдлыг Дээд шүүхээс шалгахад тус шүүхүүдийн удирдлагууд ажлаа жил, улирлаар төлөвлөн биелэлтэнд нь анхаарч байгаагийн зэрэгцээ шүүхийн ажлын байрны тохижилт, тавилгыг шинэчлэн сайжруулах, шүүгч, ажилтны болон, төр, захиргаа хуулийн бусад байгууллагатай хамтарсан зөвлөлгөөн хийж тулгамдсан асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, шүүн таслах ажлын чиглэлээр "Чанар-2000" уралдаан зарлах, Аймгийн шүүхийн 60 жилийн ойг угтаж шүүхийн байгууллагыг сурталчлах, шүүн таслах ажлын чанарыг дээшлүүлэх, хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэх, шүүгч ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, дотоод журмаа шинэчлэх зэргээр тодорхой ажил хийжээ. Үүний үрдүнд тус аймгийн шүүх 1999 оны шүүн таслах ажлаараа 22 шүүхээс 10 дугаар байр эзэлсэн ба шүүгч нарын ажлын үзүүлэлт, үнэлгээ муугүй байна.

Гэвч аймгийн шүүхийн шүүгч Р.Сүрэнжав архийг байнга хэрэглэдгээс шүүхийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шүүгчийн ёс зүйн зарчим алдагдаж байхад шүүхийн удирдлагын зүгээс тавих зарчимч шаардлага суларсан байна.

Говь-Алтай аймгийн болон сум дундын шүүхээр 1999 онд 260 хүнд холбогдох 181 эрүүгийн хэргийг таслан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад шийтгүүлэгчид 5,4, хэрэг 11,1 хувиар буурсан байна. Хэргийн бүтцийг авч үзвэл 48 буюу-6,5 хувь нь хулгай, үүнээс 26 буюу 14,3 хувь нь малын хулгай, 34 буюу 18,7 хувь нь танхай, 20 буюу 11,0 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, 17 буюу 9,4 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд байна.

Өмнөх онтой харьцуулахад хүний амь хохироосон хэрэг 50.0, малын хулгай 44.4, иргэдийн амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 41.6 хувиар тус тус өсч, харин хулгайн хэрэг 12,7, танхайн гэмт хэрэг 53.4 хувиар буурсан байна. Шүүхүүдийн хэмжээнд ял шийтгэсэн байдлыг авч үзвэл нийт шийтгүүлэгчдийн 187 буюу 71.9 хувьд хорих ял оногдуулж, 99 буюу 52.9 хувьд хорих ялыг тэнсэж, 77 буюу 41.2 хувьд хорих ялыг биечлэн эдлүүлж, гэмт хэрэг үйлдсэн 8 хүүхдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулжээ. Шийтгүүлэгчдийн 70 буюу 26.9 хувьд торгох, 3 хүнд засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэсэн байна. Хорих ялыг биечлэн эдлүүлсэн 77 хүний 58-ыг жирийн, 19-ийг чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлээр тогтоожээ. Нийт ял шийтгүүлэгчдийн 36 нь урьд ял шийтгүүлсэн, 32 нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, 73 нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, 21 нь хорих ангиас оргож дахин гэмт хэрэг үйлдсэн, 14 нь шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацааны дотор гэмт хэрэгүйлдсэн, 22 нь эмэгтэй, 11 нь насанд хүрээгүй хүүхдүүд, 93 нь ажил, сургуульгүй хүмүүс байна. 1999 онд гэмт хэргийн улмаас 12 хүний амь нас хохирч, 9 хүний биед хүнд 6 хүний биед хүндэвтэр, 59 хүн хөнгөн гэмтэж, байгууллага, иргэдэд 46,8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Урьдах онтой харьцуулахад хүний амь хохирсон 7, хүнд гэмтэл 3, хүндэвтэр гэмтэл 5, хөнгөн гэмтэл 16-гаар тус тус нэмэгдсэн байна.

Дээрх хэргүүдэд 60 хүн ял шийтгэгдсэний 44-д нь хорих ял оногдуулж, 15-д нь оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж 26-нд оногдуулсан хорих ялыг тэнсэж, насанд хүрээгүй 3 хүүхдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 19 хүнд торгох ял шийтгэсэн байна.

Шийтгүүлэгчдийн 11 нь урьд ял шийтгүүлсэн, 13 нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, 19 нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байна. 2000 оны эхний улиралд эрүүгийн 3 хэргийг хэрэгсэхгүй болгосныг хянаж үзэхэд үндэслэлтэй байна.

Хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн хүмүүсийн 12-т нь 1 жил хүртэл, 42-т нь 1-3 жил, 18-д нь 3-5 жил, 5-д нь 5-аас дээш жил хорих ял шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд 37 хэрэг хянагдсанаас 26 таслан шийдвэрлэх тогтоол хэвээр батлагдаж, 7 тогтоолд өөрчлөлт орсны 6-д нь ял хассан, 4 тоготоол хүчингүй болсон байна.

Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бичсэн эсэргүүцлээр 4 хэрэг хяналтын шатанд хянагдаж нэг тогтоолд өөрчлөлт орж, 3 тогтоол хүчингүй болжээ. Шүүхүүд 2000 оны эхний улиралд 66 хүнд холбогдох 48 эрүүгийн хэрэг таслан шийдвэрлэж одоо 16 хэргийн үлдэгдэлтэй байв.

Тус аймгийн хорих ангид ял эдэлж байсан 21 ялтан оргож дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нь харьцангуй олон байна. Тэдэнд шүүх ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг үбгдийг буюу зарим хэсгийг заавал нэмэхгүйгээр хөнгөн ялыг хүндэд багтаасан алдааг зарим шүүгч гаргасан байв.

Сум дундын шүүхээс хорих ялыг хавтгайруулан тэнсэх хандлага байгаагийн дотор хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан, хутга мэс хэрэглэн танхайрсан хүмүүст оногдуулсан хорих ялыг ихэвчлэн тэнсэж ялын бодлогыг сулруулжээ.

Түүнчлэн зарим тохиолдолд 2 буюу түүнээс дээш удаа шийтгүүлсэн хүмүүст оногдуулсан хорих ялыг дахин дахин тэнсэх хандлага гарсан байна. 1999 онд хорих ангиас 21 хоригдлыг шүүх хугацаанаас нь өмнө сулласан байна.

Шүүхээс торгох ял шийтгэсэн таслан шийдвэрлэх тогтоол үндсэндээ бүгд биелжээ. Шүүхээр 1999 онд ял шийтгүүлэгчдийн 39,4 хувьд, 2000 оны эхний улиралд шийтгүүлэгчдийн 42,7 хувьд Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэсэн нь хэргийн ноцтой байдал, зарим шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй хөнгөн болжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх 1999 онд иргэний 302 хэрэг, 2000 оны 1-р улиралд 73 хэрэг, бүгд 375 хэрэг шийдвэрлэснийг хянаж үзвэл дийлэнх хэргийг хуульд нийцүүлэн зөв шийдвэрлэжээ.

Иргэний шүүн таслах ажлыг чанарын талаас нь авч үзвэл давж заалдах шатаар 33 хэрэг хянагдсаны 10 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 3 хэргийн шийдвэр хүчингүй болсон нь урьд оны иргэний шүүн таслах ажлын үзүүлэлттэй харьцуулахад хүчингүй болсон хэргийн тоон үзүүлэлт буурч, харин өөрчлөлт орсон шийдвэр 5-аар нэмэгдсэн байна. Өөрчлөлт орсон хэргүүдийг хянаж үзэхэд зарим хэрэгт өөрчлөлт оруулсан аймгийн шүүхийн магадлал үндэслэл муутай байжээ.

Сум дундын шүүх улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахдаа буруу аргачлалаар бодож байсныг аймгийн шүүх илрүүлэн зөвлөмж бичиж зөвтгөсөн байна.

Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн эсэргүүцэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолын бичилт хуульд нийцэхгүй, шүүхийн хэмжээнд тогтсон нэг хэв загвар дагуу үйлдэхгүй байсан байна.

1997 оны шалгалтаар иргэний шүүн таслах ажлын чанар буурч 15 хэрэг хянагдсаны шийдвэр нь 100 хувь өөрчлөгдсөн бую ухүчингүй болж байсан бол сүүлийн жилүүдэд хүчингүй болсон хэргийн тоо урьд оныхоос 1.1-1.7 хувиар буурчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 204 дүгээр зарлигаар Маруушийн Хүрэлбаатарыг Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байхад сум дундын шүүхийн эрхээр олон хэрэг хянан шийдвэрлүүлж, хууль зөрчжээ.

Дээд шүүхээс 1997 онд хийсэн шалгалтаар илэрч заагдсан дутагдал үндсэндээ арилж, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажил биелжээ.

Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн зургаа дахь хэсгийн 4 дүгээр заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг.Дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч /Д.Батсайхан, Р.Жамъянчойжил/ нарт ДААЛГАХ нь:

1.1.Говь-Алтай аймгийн шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаанд гарч буй алдаа зөрчлийг арилгахад мэргэжлийн удирдлагаар хангаж, энэ тогтоолын биелэлтэнд тогтмол хяналт тавьж ажиллах

1.2.Баруун 4 аймгийн шүүхийн ажлыг энэ онд шалган туслах ба шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцыг 2001 онд нэгтгэн шалгаж нэгдсэн дүнг Дээд шүүхийн хуралдаанд танилцуулах

1.3.Тус шүүхэд шинээр томилогдсон шүүгч нарыг Хуульчдыг давтан бэлтгэх болон Шүүгчийн сургалтын төвийн сургалтанд ээлж дараалалтайгаар хамруулах.

Хоёр. Говь-Алтай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баасанхүү, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа нарт ДААЛГАХ нь:

2.1.Улсын Дээд шүүхийн шалгалтын илтгэх хуудас болон энэ тогтоолд дурьдсан ажлын ололт амжилтыг бататгаж, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгах, дахин давтан гаргахгүй байхад анхаарч 2000 оны ажлын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлтөнд оруулан биелэлтийг хангаж, үр дүн явцыг жилийн эцсийн тайландаа тусгаж мэдээлэх

2.2.Аймгийн шүүхийн 60 жилийн ойг угтаж шүн таслах ажлын чанарыг дээшлүүлэх, аливаа хэрэг, маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэж хэвших, шүүгч бусад ажилтны ажиллах таатай орчныг бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийвэрлэх, хууль шүүхийн байгууллагад он удаан жил,идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа ажилтанг төр, засаг, хуулийн төв байгууллага,орон нутгийн байгуулагын шагнал урамшилд хамааруулах

2.3.Аймгийн болон сум дундын шүүхэд шинээр олон шүүгч томилогдсон тул тэднийг шүгчийн ажилд түргэн сургах, мэргэшүүлэх, дадлага хийлгэх, албан ёсны сургалтанд хамруулахад түлхүү анхаарах талаар тодорхой бодлого,тусгай төлөвлөгөөтэй ажиллах

2.4.Архив, бичиг хэргийн Улсын үзлэг нийт шүүхийн хэмжээгээр явагдах тул Архивын тухай хууль, Засгийн газрын 1995 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Архивын ажлын үндсэн заавар", 53 дугаар тогтооолоор баталсан "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын дагуу архивын бүртгэл, эмх цэгц, бүрэн бүтэн байдал, хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах

2.5.Аймгийн шүүхээс сум дундын шүүхийн эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажилд хяналт тавих, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахад онцгой анхаарч таслан шийдвэрлэх тогтоол,шийдвэр, захирамжийг нэг бүрчлэн уншиж танилцаж зөвлөх ажлыг тогтмолжуулан сайжруулах

2.6.Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг шүүхээс нэг мөр, зөв ойлгож хэрэглэх

2.7.Хүнд буюу хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуульд заасан ял шийтгэх зарчмыг тууштай баримталж Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан хуульд зааснаас хөнгөн ял шийтгэх явдлыг цаашид хавтгайруулахгүй ажиллах. Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээг заагаагүй байхад мөн хуулийн 39 дүгээр зүйлийг журамласан дутагдлыг цаашид гаргахгүй байх

2.8.Шүүгчийн захирамж, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, эсэргүүцэл, магадлалыг ЭБШ хууль, ИХШХШ тухай хуульд заасан журмаар үйлдэж, ялангуяа тодорхой хэргийн талаар шүүгч, шүүхээс нотлох баримтанд хийх дүгнэлтийн үндэслэлийг тодорхой болгох

2.9.Эрүүгийн хэргийн талаар гарсан таслан шийдвэрлэх тогтоолын дугаар, хуралдаан хийсэн сар, өдрийг нэг мөр цэгцэлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон таслан шийдвэрлэх цагаатгах тогтоолын дугаарыг таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолын дугаарт хамруулах

2.10.Эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд тогтоон шийдвэрлэх, ялангуяа дээд шатны шүүхээс дахин таслан шийдвэрлүүлэхээр буцаасан хэргийг шуурхай шийдвэрлэхэд Ерөнхий шүүгч нар онцгой анхаарч ажиллах

2.11.Хорих ялыг тэнсэх, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа батлан даалтанд гаргасан байгууллага, иргэдийн хүсэлтийг албан ёсоор авч, насанд хүрээгүй хүүхдийг цагдаагийн байгууллагын хяналтанд заавал шилжүүлж байх журмыг хэвшүүлэх

2.12.Иргэний хэргийн нотлох баримтыг гүйцэт бүрдүүлэхэд онцгой анхаарч, хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байх, одоо хуулийн хугацаа хэтрээд байгаа хэргийг нэн даруй шийдвэрлэж дуусгах

2.13.Аймгийн шүүхийн шүүгч Р.Сүрэнжав нь архийг байнга тогтмол хэрэглэж шүүхийн нэр хүнд, шүүгчийн ёс зүйг удаа дараа зөрчиж байгаа тул арга хэмжээ авах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх.

Гурав.Шүүхийн Ерөнхий зөвлөлд тавих асуудлын талаар:

3.1.Говь-Алтай аймгийн шүүхийн 60 жилийн ойг энэ оны 8 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан тус шүүхийн барилгад үүссэн хагарал, ан цавыг засварлах, "сурагчийн дотуур байрыг" шүүхийн албан тасалгаа болгон өөрчлөхөд шаардагдах 2,5 сая төгрөгийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх

3.2.Аймгийн болон сум дундын шүүх дундаа нэг автомашинтай ба уг автомашин нь хуучирч ажил үүрэг гүйцэтгэж чадахгүй байгааг харгалзан шинэ автомашинтай болгох

3.3.Шүүгчийн орон тоо дутуу, шинээр томилогдон шүүгч олонтой зэргийг харгалзан шүүгч томилох, шинэ шүүгч нарыг давтан сургах асуудлыг шийдэж өгөх.

Дөрөв.Аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга /Ж.Ганболд/-д ДААЛГАХ нь:

4.1.Аймгийн шүүхийн бичиг хэрэг, нарийн бичгийн даргын болон бичээч, жолооч, жижүүр, үйлчлэгч зэрэг үйлчилгээний албадыг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгслэлээр нөхөн хангах

4.2.Шүүгч, ажилтны ялангуяа шинээр томилогдсон шүүгч нарын орон сууцны асуудлыг судлан үзэж, шүүгчийн албан тушаалын орон сууцтай болох асуудлыг шийдвэрлүүлэх

 

 

 

                                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ч.ГАНБАТ