Хэвлэх DOC Татаж авах
ЗЭЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ЗЭЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

1996оны1О дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 29О

Монголбанкны Зөвлөлийн 1996.9.5-ны өдрийн 18 дугаар протоколыг үндэслэн ТУШААХ нь:
1."Зээлийн бодлого боловсруулах үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Зээлийн бодлого боловсруулах үлгэрчилсэн журам"-ыг үндэс болгон өөрийн банкны зээлийн бодлогыг Банкны тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа батлуулан Монголбанкинд зохих журмын дагуу бүртгүүлж мөрдүүлэн биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг арилжааны банкны захирлуудад даалгасугай.
З.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хянан шалгалтын газар (Д.Энхжаргал)-т үүрэг болгосугай.
                                              ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                     Ж. ҮНЭНБАТ