Хэвлэх DOC Татаж авах
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 131

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Зээлийн мэдээллийн сангийн журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталж, 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк, банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал нарт даалгасугай.
З.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Л.Чимгээ), Дотоод аудитын газар (Ц.Цолмон)-т тус тус даалгасугай.
                                                  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                      О.ЧУЛУУНБАТ