Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭДИЙН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ИРГЭДИЙН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1998оны 7дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 284

Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Бодлогын зөвлөлийн 1998 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.Иргэдийн мөнгөн гуйвуулгын журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журам батлагдсантай холбогдуулан Бэлэн бус төлбөр тооцооны тухай 2304 тоот дансанд Гуйвуулгын мөнгө гэсэн туслах данс нээхийг банкуудын гүйцэтгэх захирал нарт зөвшөөрсүгэй.
3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Хяналт шалгалтын газар /А. Ганзориг/, банкуудын гүйцэтгэх захирал нарт даалгасугай.
                                       ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                         Ж.ҮНЭНБАТ