Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛИЙГ ЗОХИОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛИЙГ ЗОХИОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 11 дүгээр сарын 11 Улаанбаатар хот





Дугаар 592

“Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2004 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хурлын шийдвэр, Үндэсний статистикийн газрын Аргачлал, судалгааны байнгын зөвлөлийн саналыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцлийг зохиох аргачлалыг 1 дүгээр хавсралтаар, төлбөрийн тэнцлийн статистикт шаардагдах мэдээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, төлбөрийн тэнцлээр хийгдэх судалгааны жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Монгол Улсын төлбөрийн тэнцлийг гүйцэтгэлийг дараачийн улирлын эхний хагаст багтаан боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлж байхыг Валютын газар /Ц.Одонгуа/-д т үүрэг болгосугай.
3. Төлбөрийн тэнцлээр хийгдэх судалгааны ажлын холбогдох зардлыг жил бүрийн Монголбанкны үйл ажиллагааны зардлын төсөвт тусгаж байхыг Тамгын газар /Л.Мандал/-т даалгасугай.
4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар /Ц.Цолмон/-т даалгасугай.
                                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                   О.ЧУЛУУНБАТ