Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛБАНКНААС ЗАСГИЙН ГАЗАРТ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
МОНГОЛБАНКНААС ЗАСГИЙН ГАЗАРТ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001оны 5 дугаар сарын 18 Улаанбаатар хот





Дугаар 255

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйл, Монголбанкны захирлуудын зөвлөлийн 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Монголбанкнаас Засгийн газарт зээл олгох, төлүүлэх журам"-ыг хавсралтын дагуу баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1997 оны 179 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                                             ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                               О.ЧУЛУУНБАТ