Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛБАНКНААС ОЛГОХ ОВЕРНАЙТ ЗЭЭЛИЙН ЖУРАМ

УИХ-ААС ТОМИЛОГДДОГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР
МОНГОЛБАНКНААС ОЛГОХ ОВЕРНАЙТ ЗЭЭЛИЙН ЖУРАМ

2005 оны 10 дугаар сарын 18 Улаанбаатар хот





Дугаар 487

“Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалт болон 13 дугаар зүйлийг үндэслэн Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогыг улам боловсронгуй болгох, мөнгөний зах зээлийг хөгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. “Монголбанкнаас олгох Овернаит зээлийн журам”-ыг Нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2. “Банк хоорондын Овернаит зээлийн журам”-ыг Хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3. Эдгээр журам гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 284 тоот Тушаал, түүний хавсралтаар батлагдсан журмыг хүчингүйд тооцсугай.
4. Эдгээр журмыг мөрдөж ажиллахыг Мөнгөний бодлого, судалгааны газар (Б.Энххуяг), Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (Б.Лхагвасүрэн) болон банкуудын гүйцэтгэх захирлуудад үүрэг болгосугай.
5. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                                         ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                           О.ЧУЛУУНБАТ