Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛБАНКНЫ БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МБЕ-ийн 2001 оны 46, 2002 оны 365 тоот тушаалаар оруулсан нэмэлт, өө

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
МОНГОЛБАНКНЫ БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МБЕ-ийн 2001 оны 46, 2002 оны 365 тоот тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгасан болно/

2000 оны 7 дугаар сарын 25 Улаанбаатар хот





Дугаар 365

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Бодлогын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1."Монголбанкны банк хоорондын сүлжээгээр мэдээлэл дамжуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Автоматжуулалт, системийн үйлчилгээний газар /Д.Гантулга/, банкуудад /гүйцэтгэх захирал/-д үүрэг болгосугай.
3. Энэ журам гарсантай холбогдон Монголбанкны Ерөнхийлөгчийн 1995 оны 200 тоот тушаалаар батлагдсан "Монголбанкны сүлжээгээр төлбөр тооцоо гүйцэтгэх банкны нягтлан бодох бүртгэлийн заавар", 1999 оны 31 тоот тушаалаар батлагдсан "Монголбанкны сүлжээгээр мэдээлэл дамжуулах журам"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар /Х.Дэлгэр/, Хяналт шалгалтын газар / Д.Энхжаргал/-т үүрэг болгосугай.
                                                  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                              Ж.ҮНЭНБАТ