Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНкНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН УЛСЫН ТӨВИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ 
МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 201/55

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5, 23 дугаар зүйлийн 5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.7, Засгийн газрын 1996 оны 48 дугаар тогтоолын 4 дүгээр бүлгийн 17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Монголбанкны Зээлийн мэдээллийн санд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс мэдээлэл өгөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Л.Чимгээ, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарт даалгасугай.
                   МОНГОЛБАНКНЫ  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                   ИРГЭНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН


                                                                                                                                                          ТӨВИЙН ДАРГА 


                                   О.ЧУЛУУНБАТ                                                                                                                      А.ЭНХЖАВ