Хэвлэх DOC Татаж авах
МЭДЭЭЛЛИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкуудын судалгаа авах маягт, хариуцсан салбар, газар /

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
МЭДЭЭЛЛИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкуудын судалгаа авах маягт, хариуцсан салбар, газар /

2004 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 323

Аймгууд дахь банкны салбарын үзүүлэлтээр Мэдээллийн санг баяжуулах зорилгоор Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28-р зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкуудын судалгаа авах маягтыг нэгдүгээр хавсралт, хариуцсан салбар, газрыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн баталсан маягтын дагуу мэдээлэл бэлтгэж улирал бүрийн дараа сарын 20-ны өдрийн дотор Мөнгөний бодлого, судалгааны газар /Б.Энххуяг/-т ирүүлж байхыг Монголбанкны салбарын захирал нарт даалгасугай.
3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар /Ц.Цолмон/, Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/ -т даалгасугай. 
                                                ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                О.ЧУЛУУНБАТ