Хэвлэх DOC Татаж авах
МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНЭТ ЦААСНЫ ОРЛОГО, ХЯМДРУУЛАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ БОДОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНЭТ ЦААСНЫ ОРЛОГО, ХЯМДРУУЛАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ БОДОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны1 дүгээр сарын17 Улаанбаатар хот





Дугаар 23

"Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 5, 24 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Мөнгөн хадгаламж, зээлийн хүү, үнэт цаасны орлого, хямдруулалтын хувь хэмжээг бодох аргачлал"-ыг хавсралтын дагуу баталсугай.
2.Энэхүү аргачлалыг үйл ажиллагаандаа 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдлөг болгож ажиллахыг арилжааны банкуудад зөвлөсүгэй.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлгчийн 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 332 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                                     ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                               Ч.ҮНЭНБАТ