Хэвлэх DOC Татаж авах
ОЛОН УЛСЫН БАНК ХООРОНДЫН САНХҮҮГИЙН ЦАХИЛГААН СҮЛЖЭЭГЭЭР ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ОЛОН УЛСЫН БАНК ХООРОНДЫН САНХҮҮГИЙН ЦАХИЛГААН СҮЛЖЭЭГЭЭР ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2002 ОНЫ 10 Дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 479

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хоёр дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Олон улсын банк хоорондын санхүүгийн цахилгаан сүлжээгээр төлбөр тооцоо хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Дээрх журам батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 24 тоот тушаалаар батлагдсан "Олон улсын төлбөр тооцооны SWIFT-ын сүлжээгээр төлбөр тооцоо хийх журам"-ыг хүчингүйд тооцсугай.
3.Энэ журмыг мөрдөж ажиллахыг Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (Б.Лхагвасүрэн)-т даалгасугай.
4.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                О.ЧУЛУУНБАТ