Хэвлэх DOC Татаж авах
ТӨГРӨГИЙН НЭРЛЭСЭН БА БОДИТ ХҮЧИНТЭЙ ХАНШ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ТӨГРӨГИЙН НЭРЛЭСЭН БА БОДИТ ХҮЧИНТЭЙ ХАНШ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хот.





Дугаар 304

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Төгрөгийн нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханш тооцох аргачлал"-ыг хавсралтын дагуу баталсугай.
2.Энэхүү аргачлалыг 1998 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсүгэй.
3.Төгрөгийн нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханшийг энэ аргачлалын дагуу сар бүр тооцож Бодлогын зөвлөлд танилцуулж байхыг Валютын бодлого, нөөцийн удирдлагын газар (Я.Очирсүх), Статистик судалгааны газар (Л.Чимгээ)-т даалгасугай.
                                                     ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                                Ж.ҮНЭНБАТ