Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Банк, банк бус санхүүгийн байгууллагад нэгдсэн шалгалт хийх үйл ажиллагааг зохицуулах журам/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Банк, банк бус санхүүгийн байгууллагад нэгдсэн шалгалт хийх үйл ажиллагааг зохицуулах журам/

2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 566

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1."Банк, банк бус санхүүгийн байгууллагад нэгдсэн шалгалт хийх үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-т даалгасугай.
                                    ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                           О.ЧУЛУУНБАТ