Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам/

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам/

1999 оны 04 сарын 05 өдөр Улаанбаатар хот





Дугаар 57/60

Монголын Улсын “Статистикийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 3 дугаар заалт, 6 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тушаалаар баталсан журмын дагуу бизнесийн регистрийн сангийн баяжилт, хөдөлгөөнийг улирал бүр хийж байхыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, тасаг болон аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтсүүдэд даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний статистикийн газрын Бизнесийн регистр , хяналтын хэлтэс /Б.Аварзэд/-т, Үндэсний татварын ерөнхий газрын Бодлого, зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/-т тус тус үүрэг болгосугай.


                              ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА                       ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА


                                                 Ч.ДАВААСҮРЭН                                                       Ж.БААСАНДАШ
                                   2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 1657 дугаарт бүртгэсэн.