A

A

A

Бүлэг: 1979
УИХ-ААС ТОМИЛОГДДОГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТООЦООНЫ АНГИЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ 2003 оны 7 дугаар сарын 31-ний өдөр



Улаанбаатар хот


Дугаар 226/193/157

Эрүүл мэндийн сайдын Зөвлөлийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. Эрүүл мэндийн Үндэсний Тооцоо (ЭМҮТ)-ны эрүүл мэндийн тусламжийн үйл ажиллагааны ангиллыг 1 дүгээр, тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын ангиллыг 2 дугаар, санхүүгийн эх үүсвэрийн ангиллыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. ЭМҮТ-ны дээрх 3 ангиллыг 2003 оны 4 дүгээр улирлаас эхний ээлжинд туршилтын журмаар хэрэглэн, цаашид мөрдөж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сандагдорж, Эрүүл мэндийн яамны санхүү, эдийн засгийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддагва, Үндэсний Статистикийн газрын макро эдийн засаг, бизнес статистикийн газрын дарга А.Дэмбэрэл нарт даалгасугай.
3. ЭМҮТ-ны ангиллын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ЭМҮТ-ны Зохицуулах Зөвлөлийн дарга Ц.Содномпилд үүрэг болгосугай.


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД           ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД            ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА


                 Ч.УЛААН                                                   П.НЯМДАВАА                                     П.БЯМБАЦЭРЭН
                        2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2300 дугаарт бүртгэсэн