A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗАР
ТООЛЛОГО, ТҮҮВЭР СУДАЛГАА, ҮЗЛЭГ ЯВУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 01/56

Улаанбаатар хот

"СТАТИСТИКИЙН ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1, 3.4 ДҮГЭЭР ЗААЛТ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2006 ОНЫ 242 ТООТ ТОГТООЛЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН ТУШААХ НЬ:

Нэг. "Тооллого, түүвэр судалгаа, үзлэг явуулах нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2007 оны 5 сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.

Хоёр. "Тооллого, түүвэр судалгаа, үзлэг явуулах нийтлэг журам"-ыг сурталчилж, хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Статистикийн төлөвлөлт, бодлого зохицуулалтын газар /Б.Бадамцэцэг/, Аргачлал, шинжилгээ судалгааны газар /А.Дэмбэрэл/, Төрийн захиргааны удирдлагын газар /Х.Бажийхүү/ нарт даалгасугай.

Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Х.Бажийхүү/, Хяналт, үнэлгээ, маркетингийн хэлтэс /П.Ганбаатар/ нарт даалгасугай.

ДАРГА П.БЯМБАЦЭРЭН