Хэвлэх DOC Татаж авах
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

1998 оны 2 дугаар                                                                                                                                                                                                                                        Улаанбаатар

сарын 15-ны өдөр                                                                                                        Дугаар 60                                                                                                                           хот

 

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсгийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн /цаашид "хууль" гэх/ зарим зүйл, хэсгийн заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан "Яам, агентлаг, төрийн бусад байгууллага, захиргааны хяналтын алба эрхэлсэн асуудлынхаа хүрээнд" гэдгийн яамны эрхэлсэн асуудлын хүрээг Монгол Улсын Засгийн газрын туха йхуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Монгол Улсын сайдын эрхлэх ажлын хүрээтэй, агентлаг, төрийн бусад байгууллага, захиргааны хяналтын албаны эрхэлсэн ажлын хүрээг тухайн агентлаг,төрийн бусад байгууллага, хяналтын албаны тухай хууль тогтоомж, тэдгээрийн дүрэмд заасан эрхлэх ажлын хүрээтэй адилтган ойлгоно.

2.Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан "Шүүх, прокурор, хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч нь холбогдох хуульд заасны дагуу бичсэн энгийн магадлал, мэдэгдлийнхээ биелэлтэд хяналт тавина" гэдгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар бичсэн энгийн магадлал, мэдэгдлийнхээ биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, авсан арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар бичгээр хариу авч дүгнэлт хийж байхыг ойлгоно.

3.Хулуийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 0.1.1.-д заасан "байгулулагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах" гэдэг нь аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан эрхэлсэн ажлынхаа хүрээнд эрх хэмжээнийхээ дотор зөвхөн өөрийн албан контор, үйлдвэрлэл, үйлчилгээний байраар хязгаарлахгүйгээр, өөрийн шууд харьяа салбар, нэгжийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний гарч буй шалтгаан нөхцөлийг арилгах, дэг журам тогтооход чиглэгдсэн эдийн засаг,хүмүүжил, ёс зүй, зохион байгуулалтын шинжтэй иж бүрэн арга хэмжээг байнга авах үүрэгтэйг хэлнэ.

4.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан "иргэн" гэдэгт хууль тогтоомжид зааснаар тухайн зөрчил гаргасны төлөө эрүүгийн, захиргааны буюу эд материалын хариуцлага хүлээх насанд хүрсэн Монгол Улсын иргэн, манай улсын нутагт түр буюу удаан хугацаагаар оршин суугаа гадаадын болон аль ч улсын хагьяалалгүй иргэд хамаарна.

5.Мөн зүйл, хэсгийн 10.1.3-ын "гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйл"… гэдгийг тодорхой этгээд гэмт хэрэг үйлдэхээр санаархан бэлтгэж байгаа, эсхүл гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу үйлдсэн болохыг мэдсэн хэмжээний хүрээгээр хязгаарлан ойлгоно.

6.Мөн зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.1-д заасан "нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах" гэдгийн "бусдаас гэдэгт олон нийтийн газар хэвийн бус яваа, нийгмийн хэв журам зөрчиж байгаа, согтуурсан буюу мансуурсан үедээ бусадтай маргалдаж өдөөн хоргоож байгаа зэрэг этгээдийг хэлнэ.

7.Мөн зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.3-д заасан "Архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байр байхгүй газар амь нас, эрүүлм эндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх" гэдэгт өөрийгөө жолоодох чадваргүйгээр согтсон этгээдийн эрүүгийн буюу захиргааны зөрчлийн шинжтэй үйлдлийг нь таслан зогсоох, түүнийг номхотгох, сэргээх зорилгоор тухайн орон нутаг, ард түмний зан заншлын тусгай арга хэрэгслийг амь бие, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр хэрэглэж уг этгээдийг эрүүлжтэл байнгын хяналтад байлгахыг ойлгоно.

8.Мөн зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.4-д заасан "гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах" гэдгийн "хуулийн хүрээнд гэдгийг" хамгаалалтыг хийхдээ Эрүүгийн хуулийн 89, 93, 97 дугаар зүйлд заасан үйлдлийн шинжгүйгээр гэм хор учруулж буюу учруулахгүйгээр хийсэн үйлдлийн хүрээгээр хязгаарлан ойлговол зохино.

9.Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "…гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан гэдэгт гарсан гэмт хэргийн тухай мэдээ, мэдээлийг жигшиж зэвүүцэх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор бус, гэмт хэрэг үйлдсэнийг биеийн болон оюуны хүчний илрэл, үлгэр дууриал буюу ашиг, орлгоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон дүрсэлж нийтэлж нэвтрүүлснийг, мөн хэсгийн "…гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан" гэдэгт гэмт хэрэг үйлдсэн сэдэлт арга, хэрэглэсэн зэвсэг" хэрэгсэл зэргийг нэгд нэгэнгүй тоочих замаар буруугаар ашиглаж болохуйцаар нийтэлж нэвтрүүлснийг тус тус ойлгоно.

10.Мөн зүйлийн 11.5 дахь хэсгийн заасан "Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно" гэдэг нь тодорхой этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор нотлогдоогүй байхад тодорхой хүний гэмт хэрэг үйлдсэн, "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон" гэх зэргээр тухайн гэмт хэрэгт тодорхой этргээд гэм буруутай гэсэн дүгнэлтийг шүүхээс өмнө өгч нийтэлж нэвтрүүлснийг ойлговол зохино. Энэ нь Эрүүгийн хулуийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болно.

11.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан "… нийтийн эргүүл" гэдэгт сум, дүүрэг, баг, хорооны оршин суугчид, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах зорилгоор, энэ хуулийн дагуу гудамж , талбай, олон нийтийн газарт нийгмийн хэв журам сахиулахын тулд тусгай таних тэмдэгтэйгээр, зохион байгуулалттайгаар ажиллуулахыг ойлгоно.

12.Мөн зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасан "хэв журмын урамшилтай эргүүл" гэдгийг сум, дүүргийн цагдаагийн байгууллагатай гэрээ хийсний дагуу мөнгөн урамшил авч сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн гудамж, талбайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөр тутмын хяналт тавьж ажиллах үүрэг бүхий эргүүлийг, "хэв журмын урамшилтай жижүүр" гэдгийг сум, дүүрэг, баг хорооны засаг дарга буюу орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой орон сууцанд гарч болох хулгайн болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой 24 цагаар ажиллах гэрээт жижүүрийг тус тус ойлгоно.

13.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "…төрийн бус байгууллага" гэдэгт нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг дүрэмдээ тодорхойлсон Төрийн бус байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгууллагууд хамаарагдана.

Мөн зүйл, хэсэгт заасан олон нийтийн байцаагч нь сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилогдож түүнд шууд харьяалагдан ажиллах бөгөөд, тэднийг цагдаагийн байгууллага мэргэжлийн удирдлагаар хангана. Сум дүүргийн Засаг дарга олон нийтийн байцаагчийг томилсон тухай шийдвэрээ шаардлагатай үед өөрчилж болно.

14.Хуулийн 19 дүгээрзүйлийн 19.1 дэх хэсэгт заасан "…шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон мөнгө" гэдэгт хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан өөрийн эрх хэмжээнийхээ дагуу торгуулийн хуудас, шийтгэвэр, шүүгчийн болон Засаг даргын захирамжаар захиргааны хариуцлагын хэлбэрээр гэм буруутай этгээдэд ногдуулсан торгуулийн мөнгө, мөн зүйл, хэсгийн "…торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгө" гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд" шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан торгох ялын мөнгө тус тус хамаарах бөгөөд эдгээр нь тухайн сум, дүүргийн төсөвт орно.

15.Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан "Иргэд гэмт хэргээс урьдилсан сэргийлэх талаар энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол" гэдгийг дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх явцдаа бусдад учруулсан эд хөрөнгийн шууд хохирол, түүнчлэн энэ тогтоолын 8 дугаар зүйлд заасан үйлдлийн улмаас үүссэн гэм хорын хохирол гэж ойлгоно.

16.Мөн зүйлийн 22.2 дахь хэсгийн "гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлсэн иргэнд өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан" бол гэдэгт иргэнд учирсан эд хөрөнгийн шууд хохирол болон эрүүлм энд нь хохирсны улмаас гарсан зардлыг хамааруулна.

17.Энэ зүйлийн 22.2, 22.3, 22.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн хохирол, тэтгэвэр,тэтгэмж, цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардал, нөхөн төлбөрийг тухайн иргэнийг гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах шийдвэр гаргасан Засаг даргын Тамгын газар эхэлж олгоод, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийг баримтлан гэм буруутай этгээдээр төлүүлнэ.

 

 

 

                                                                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

                                                                                                                             ШҮҮГЧ                                      Б.ДАНГААСҮРЭН