A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ЖУРМААР ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-07-24-ний өдрийн 263 дугаар тогтоолоор 9 дүгээр заалтаас бусад заалтыг хүчингүйд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
 

1995 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 95
 

 Улаанбаатар хот

ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ЖУРМААР ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАНЫ ТУХАЙ
/ Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-07-24-ний өдрийн 263 дугаар тогтоолоор 9 дүгээр заалтаас бусад заалтыг хүчингүйд тооцсон/

Хэвлэх


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн давж заалдах болон хяналтын шатны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүн таслах ажиллагаатай холбогдсон зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид "хууль" гэх/ зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Хуулийн 167 дугаар зүйлийн "Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авч, зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол 3 дахь этгээдэд танилцуулна." гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ гомдол эсэргүүцлийг хүлээн авсан шүүгч буюу нарийн бичгийн дарга гомдол эсэргүүцлийг хүлээн авсан шүүгч буюу нарийн бичгийн дарга гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд гаргасан буюу бичсэн эсэх, хуульд заасан давж заалдах хугацаанд гарсан эсэхийг нарийн шалган хүлээн авч зохигчид буюу тэдний төлөөлөгч өмгөөлөгчид заавал танилцуулж үүнийгээ баталгаажуулан гарын үсэг зуруулсан байвал зохино. Харин зохигчид буюу тэдний төлөөлөгч, өмгөөлөгч хариу тайлбар гаргах эсэх нь тэдний эрх учир заавал тайлбар гаргуулахаар шаардахгүй. Харин ийм эрхтэй болохыг тайларлаж өгнө.

2.Хуулийн 169 дүгээр зүйлийн "…давж заалдах хуралдаанд оролцохыг хүсвэл…" гэдэгт давж заалдах шатны хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ хэргиг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, өргөдөл, захидал, албан бичиг, утас, цахилгаан, телекс, телефаксаар болон биечлэн ирж мэдэгдсэн байхыг аль аль нь хамаарна. Энэ нөхцөлд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг давж заалдах шатны шүүх энэ хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргагчид заавал мэдэгдэнэ.

3.Хуулийн 172 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг хангаагүй" гэдэгт шүүх хуралдаан хаана, хэзээ болохыг тэдэнд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдэгдсэн ч хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзаагүй шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх /өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох гэх мэт/ шалтгаантайг мэдэгдсэн байхад шүүх хуралдааныг хойшлуулаагүй тэднийг шүүх хуралдаанд оролцуулан тайлбарыг нь сонсож хянан хэлэлцээгүй зэрэг хамаарна.

4.Хуулийн мөн зүйл хэсгийн 4-т заасан "хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн" гэдэгт хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр, эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй туслах шүүгчийг оролцуулан хэлэлцсэнийг ойлгоно.

5.Мөн зүйл, хэсгийн 7-д заасан "хуурамч нотлох баримт"-д анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баталсан буюу үгүйсгэсэн нотлох баримт хуурамч болох нь өөрөөр хэлбэл худал гэрчилсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, эд мөрийн баримтыг сольсон, нуусан, гэмтээсэн, худал орчуулсан зэргийг нотлогдвол хамааруулан ойлгоно.

6.Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо гэрчид хууль сануулж бацаах, шинжээч томилж дүгнэлтгаргуулах, улс, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой буюу эсхүл өөр орон нутагт байгаа, албан тушаалтны буруугаас хэргийн оролцогчид гаргуулан авч чадахгүй байгаа энэ хэргийн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг олж авч чадахгүй багаа тохиолдолд тэдгээрийг хураан авах, нотлох баримтын үнэн зөвийг шалгах, зэрэг шүүх хэрхэн гүйцэтгэснийг харгалзаж байвал зохино. Харин зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрсдөө нотлох үүргийн дагуу дээр дурдсанаас бусад нотлох баримт гаргаж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

7.Давж заалдах 10 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж шүүх үзвэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлыг Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.

8."Шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх эрхтэй" гэсэн 179 дүгээр зүйлийг хэрэглэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж болзошгүйн улмаас тухайн шийдвэрийг биелүүлбэл иргэн, байгууллагын эрх ашигт хохирол учрхаар байвал хяналтын журмаар гарсан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан эрх бүхий шүүгч захирамжаар биелэлтийг түдгэлзүүлнэ.

9.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараах тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

1."БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн зарим зүйлийг шүүхийн практикт хэрэглэх журмын тухай" 1968 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2/14 дүгээр тогтоол.

2."БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийг шүүн таслах ажилд хэрхэн биелүүлж байгаа тухай" 1969 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/23 дугаар тогтоол.

3."Иргэний хэргийн давж заалдах ба хяналтын шатны шүүхийн практикийн тухай" 1975 оны 11 дүгээр сарын !3-ны өдрийн –3 дугаар тогтоол.

10.Шүүх, хүчингүй болсон Монгол улсын Иргэний байцаан шийтгэх хуулийг зохих журмын дагуу буцаан хэрэглэж байгаа тохиолдолд Дээд шүүхийн бүгд хурлын хүчингүй болсон дээрх тогтоолуудыг мөн нэгэн адил баримталсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.НАМСРАЙЖАВ,
ШҮГЧ Б.ЦОГТНЯМ