Хэвлэх DOC Татаж авах
ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧ НАРТ ХУВААРИЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧ НАРТ ХУВААРИЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 336

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 26.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. “Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Даатгалын газар /С.Ганболд/, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газарт тус тус даалгасугай.


ДАРГА Д.БАЯРСАЙХАН


Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авав.
Хууль зүй, дотоод хэргийн яам