Хэвлэх DOC Татаж авах
ДААТГАЛЫН КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ АУДИТОРУУДАД ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
ДААТГАЛЫН КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ АУДИТОРУУДАД ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 36


Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, Даатгалын тухай хуулийн 33.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1 Даатгалын компанийн санхүүгийн тайланд аудит хийх эрхийг хавсралтад дурдсан аудиторуудад олгосугай.
2.Даатгалын компанийн санхүүгийн тайланд аудит хийх эрх авсан аудиторуудын шилжилт хөдөлгөөн бусад өөрчлөлтийн талаарх мэдээллийг жилд нэг удаа Хороонд мэдээлж байхыг Даатгалын газар /С.Ганболд/-т даалгасугай. 


                                                           ДАРГА Д.БАЯРСАЙХАН