A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1992 ОНЫ 15 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ  /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-10-15- ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

 УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1992 оны 05 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

                                                                          ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1992 ОНЫ 15 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
                                                                        /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-10-15- ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1.Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1-р зүйлийн 8 дахь хэсгийн дараа дор дурдсан агуулгатай 9, 10 дугаар хэсэг нэмсүгэй.

9/Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн 1 дүгээр зүйлийн "намын гишүүнээс түдгэлзэнэ" гэдгийг иргэн гишүүнээс түдгэлзсэн хугацаандаа тухайн намын гишүүний эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх намын мөрийн хөтөлбөр, бусад баримт бичгийг сурталчлах, хэрэгжүүлэх, нам, түүний байгууллагын өмнөөс болон даалгавраар өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг ойлгоно.

10/Намын гишүүнээс түдгэлзсэн албан тушаалтнаас энэ тогтоолын 1 дэх зүйлийн 12 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг явуулахыг хоргиглох бөгөөд хэрэв явуулбал албан тушаалынхаа байдлыг ашиглаж, үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.

2.Мөн тогтоолын 1-р зүйлийн 9, 10, 11 дэх хэсгийг 11, 12, 13 дахь хэсэг болгон 11 дүгээр хэсэгт "Харин уг албан тушаалтан түдгэлзсэн хугацаанд намын гишүүний харъяаллаа хэвээр хадгална" гэсэн заалт нэмсүгэй

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ДАШДОРЖ