Хэвлэх DOC Татаж авах
АУДИТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ТҮР ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
“АУДИТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ТҮР ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 209

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. “Аудитын чанарын хяналтын түр журам” - ыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газар /даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч П.Наранцэцэг/, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Н.Удаанжаргал/-д тус тус даалгасугай.


ДАРГА Д.БАЯРСАЙХАН


Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 11 сарын 01-ны өдөр хүлээн авав.