A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1993 ОНЫ 25 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-06-23-ны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

                                                                  ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1993 ОНЫ 25 ДУГААР ТОГТООЛД  ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
                                                                       /Энэ тогтоолыг 1997-10-15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан үйлдвэрийн газрын хувьчлах д хөрөнгийн үнэлгээний журмын 4 дүгээр бүлгийн 12 дахь хэсгийн "… БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийнх болно", мөн тоогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах нийтлэг журмын 6 дугаар бүлгийн 17 дахь хэсгийн "…Засгийн газрын өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийнх болно" гэсэн заалтууд нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 8 дугаар сарын 29-ний 8 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрч Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны 226 дугаар тогтоолоор дээрх тогтоолын заалтуудыг хүчингүй болгосон тул Дээд шүүхийн 1993 оны 2 дугаар сарын 11-ний 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг харгалзан тэмдэглэн Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Өмч хувьчлах тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай Монгол Улосын Дээд шүүхийн бүгд Хурлын 1993 оны З дугаар сарын 11-ний 25 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг "З.Шүүх, үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдлыг Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу уул шийдвэрийг гаргасан байгууллагыг харьяалах дээд байгууллага нь шийдвэрлэсний дараа, эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах болон хувьчлагдах эд хөрөнгийн үнэлгээний талаар гарсан гомдлыг Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны 169 тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээ журам"-ын 4 дүгээр бүлгийн 12 дугаар зүйл, мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах нийтлэг журам"-ын 6 дугаар бүлгийн 17-д заасны дагуу Засгийн газрын өмч хувьчлалын комисс тогтоол гарган шийдвэрлэсний дараа, хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шууд хүлээн авч шийдвэрлэнэ" гэж өөрчлөн найруулсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан маргаан нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдол тул эдгээр гомдлыг хувьчлах тухай шийдвэр гаргасан, үнэлгээ зохиосон, дуудлагын худалдааг зохион явуулсан байгууллагын шийдвэрийг хянаж шийдвэрлэсэн байгууллагын оршин байгаа, хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг тухайн эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллагын оршин байгаа газрын харьалах сумын буюу сум дундын, дүүргийн шүүх тус тус хянан шийдвэрлэж байхаар харьяалал тогтоосугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ж.ДАШДОРЖ