- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 159
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Археологийн судалгааны төвийг Археологийн хүрээлэн болгон өргөтгөж Шинжлэх ухааны академийн харьяанд байгуулсугай.
2. Археологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нарийвчлан тогтоож ажиллуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД