A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 122

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 9.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа Налайх-Мааньт-Чойрын чиглэлийн авто зам дээр 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллах 904 мэргэжлийн ажилтанг БНХАУ-аас авч ажиллуулан мөн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

2. "Мянганы зам" төслийн хүрээнд Баяннуур-Дашинчилэн, Хангайн даваа-Баяннуурын чиглэлд 63 километр авто зам барих "Насны зам" ХХК-д ажиллах 340 мэргэжлийн ажилтанг БНХАУ-аас 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР