Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ


1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 214



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Азийн хөгжлийн банкнаас Авто зам хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийг ашиглах зээлдэгчийн төлөөлөгчөөр Монгол банкны ерөнхийлөгч Дэмчигжавын Моломжамцыг, зээлийг дагалдан буцалтгүй тусламжийн шугамаар хэрэгжих техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэх зээлдэгчийн төлөөлөгчөөр Монгол банкны ерөнхийлөгч Дэмчигжавын Моломжамц, Авто замын газрын ерөнхий захирал Рэнцэнгийн Буд нарыг томилсугай.


2.Авто зам хөгжүүлэх төслийн гүйцэтгэгч байгууллагаар Авто замын газрыг томилж ажиллуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалханд зөвшөөрсүгэй.


З.Азийн хөгжлийн банкнаас олгож буй зээлийг эргүүлж төлөх нөхцөл, хугацааны талаар зээлдэгчийн төлөөлөгчидтэй гэрээ байгуулахыг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д,энэхүү төслөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гүйцэтгэгч болон хөрөнгийг эзэмшигчидтэй гэрээ байгуулж ажиллахыг уг төслийг хэрэгжүүлэх зээлдэгчийн төлөөлөгч /Д.МОЛОМЖАМЦ, НР.БУД/-дөд тус тус үүрэг болгосугай.


4.Азийн хөгжлийн банктай байгуулах зээлийн хэлэлцээрээр Монголын талын хүлээж байгаа үүргүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулж холбогдох яам,газруудтай тохиролцох арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/-д даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН


Сангийн сайд Э.БЯМБАЖАВ