Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ


2005 оны 3 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 36



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Авто замын засвар, арчлалтын нэгтгэл “АЗЗАН” хувьцаат компанийг 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс дор дурдсаны дагуу хуваах зарчмаар тус тус өөрчлөн байгуулсугай:


а/ ”АЗЗА Сэлэнгэ” ХХК, “АЗЗА Дорноговь” ХХК, “АЗЗА Дархан-Уул” ХХК, “ТТТ” ХХК, “АЗЗА Эрдэнэсант” ХХК болон “АЗЗАН” ХК-ийг нэгтгэн “Улаанбаатар АЗЗАН” төрийн өмчит хувьцаат компани /Энэ заалтыг 2006 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/;


б/ ”АЗЗА Хөвсгөл” ХХК, “АЗЗА Орхон” ХХК-ийг нэгтгэн “Булган АЗЗАН” төрийн өмчит хувьцаат компани /Энэ заалтыг 2006 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/;


в/ ”АЗЗА Архангай” ХХК, “АЗЗА Өвөрхангай” ХХК, “АЗЗА Хархорин” ХХК-ийг нэгтгэн “Хархорин АЗЗАН” төрийн өмчит хувьцаат компани /Энэ заалтыг 2006 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/;


г/”Ховд АЗЗА”, “Увс АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Төв АЗЗА” авто замын засвар, арчлалтын асуудал хариуцсан бие даасан төрийн өмчит хувьцаат компаниуд.


2. Өөрчлөн байгуулагдсан дээрх төрийн өмчит хувьцаат компаниудад шилжих хөрөнгө, өр, авлага, өөрийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож компаниудын дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд үүрэг болгосугай


3. Замын засвар, арчлалтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, иргэдээр гүйцэтгүүлэх, зам, гүүрийг урт хугацааны гэрээгээр хариуцуулах, гэрээний томсгосон нэгжийн үнэ хэрэглэх зэргээр замын засвар, арчлалтыг чанартай, үр ашигтай явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Сангийн сайд Н.Алтанхуяг, Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд тус тус үүрэг болгосугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авто замын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 151, “Авто замын засвар, арчлалтын нэгтгэлийг компанийн хэлбэрт оруулан ажиллуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.БАТХҮҮ


/Энэ тогтоолд Засгийн газрын 2006 оны 173 дугаар тогтоолоор 1 дүгээр хэсгийн а-в заалт хүчингүй болгосон/