A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 99

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мянганы зам" төслийн баруун чиглэлийн авто замд өөрийн зардлаар 5 километр хатуу хучилттай зам барих Монгол-Хятадын хамтарсан "Насны зам" ХХК-ийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх БНХАУ-ын мэргэжлийн 167 ажилтанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.

2. Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-ын дагуу "Насны зам" ХХК-ийг 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР