- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ТОГТООЛ
2003 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 21-ний өдөр Дугаар 04 хот
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН
“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮТЭЦ” ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.4 дэх заалтыг баримтлан Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1.“Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хууль”-ийн Хоёрдугаар бүлгийн 6 дугаар зүйлийн “Зэвсэгт хүчний бүтэц” гэдэгт мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “тайван цагт ерөнхий зориулалтын, хилийн, дотоодын цэрэг”–ийг хамааруулан ойлгохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ М.ДАМИРАНСҮРЭН