A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, "Абу Даби" хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцыг барьж байгаа БНХАУ-ын "Синохайдро" корпорацийн 482 ажилтан, "Камко интернейшнл" компанийн 93 ажилтан, Дөргөний усан цахилгаан станцын барилга-угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны "Шанхай" группийн 170 ажилтан, ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Богдын голын усан цахилгаан станцын шинэчлэлийн төсөл"-ийн гүйцэтгэгч БНХАУ-ын "Шар мөрөн, Ляо мөрний барилгын товчоо"-ны 122 ажилтанд 2006 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, мөн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД