A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ


2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 179



Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай зам барих төслийн гүйцэтгэгч болох Кувейт Улсын “Комбайнед” группийн инженер-техникийн болон мэргэжлийн 105 ажилтныг 2006 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, эдгээрээс 21 ажилтныг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацаанд нь ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ