A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 211

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 450 ажилтан, Дорноговь аймгийн Тариач-15 талбайд газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх БНХАУ-ын "Голден Сий Петролиум" ХХК-ийн 378 ажилтан, "Чинхуа-Мак-Нарийнсухайт" ХХК-ийн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 56 км зам барих ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын "Авто зам барилгын товчооны компани"-ийн 85 ажилтан, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улсын туслалцаатайгаар газрын тос, хий боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж байгаа "Востокнефтегаз" ХХК-ийн 550 ажилтан, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр "Тээврийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Хархорин-Цэцэрлэгийн чиглэлд баригдах 46.9 км хайрган хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэгч БНХАУ-ын "Шингли инженеринг энд констракшн" ХХК-ийн 40 ажилтан, Улсын төсөв, Замын сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Ховд аймгийн Булган-Үенч-Ховд чиглэлийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх БНХАУ-ын "Чи тай зам гүүрийн компани"-ийн 120 ажилтан, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт–Булган–Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн 3 дахь хэсэг болох 74 км авто замын барилгын ажил гүйцэтгэгч Монгол-Хятадын хамтарсан "Насны зам" ХХК-ийн 183 ажилтан, "40000 айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан "Мавангуй" Нөхөрлөлийн 100 ажилтан, "Хуанлу Хуантан" ХХК-ийн 200 ажилтан, "Их үйлсийн эрэлд" ХХК-ийн 350 ажилтан, "Богда холдинг" ХХК-ийн туслан гүйцэтгэгч БНХАУ-ын "Гуанша" компанийн 180 ажилтан, "Гандирс" ХХК-ийн 285 ажилтанд 2007 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд зөвшөөрсүгэй.

2. Гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтнүүдийг хугацаанд нь буцаан гаргах, хууль тогтоомж, дэг журмыг сахиулж байгаа байдалд хяналт тавьж дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдээлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ