A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖЛЫН БАЙРНЫ АТТЕСТАТЧИЛАЛ ЯВУУЛАХ ТУХАЙ

2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 290

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн аттестатчилал явуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссын бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн аттестатчилал явуулах журмыг баталж аттестатчиллыг 2008 оны I улиралд багтаан зохион байгуулж дүнг нэгтгэн мөн оны II улиралд Засгийн газарт танилцуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Дэмбэрэл, Монгол Улсын сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарт даалгасугай.

3.Аттестатчилал явуулахдаа аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдал, хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал эрхэлсэн ажилтан, ажил олгогч, ажилтны болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж тухайн шатны Засаг даргын орлогчоор ахлуулан ажиллуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Аттестатчилал зохион байгуулахад шаардагдах 7.6 (долоон сая зургаан зуун мянган) сая төгрөгийг төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Дэмбэрэлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайдынүүрэг гүйцэтгэгч М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.ДЭМБЭРЭЛ