A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 57

Улаанбаатар хот

АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ БАТЛАХ ТУХАЙ (Захирамж)

1.Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг үндэслэн Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас томилогддог яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралт ёсоор, Засгийн газрын агентлагийн даргын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай./ЕС-ын 2012-11-20-ны 72-р захирамжаар 1, 2 дугаар хавсралтад өөрчлөлт орсон/ 2.Энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтын "В", "Г" хэсэгт заасан шаардлагыг тухайн асуудлыг эрхэлсэн сайд салбарын онцлогт нийцүүлэн тодорхойлж Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгын хамт тухай бүр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ