A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОТУУДЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 136

"Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2003 оны 1 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүн амын нутагшил, хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд батлагдсан бүсийн тулгуур төв Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Зуунмод, Дархан, Чойбалсан, Өндөрхаан хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2003-2004 онд боловсруулж батлахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

2. Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийг дэмжих талаар яамдаас баримтлах бодлоготой уялдуулан ерөнхий төлөвлөгөө боловсруулах техникийн даалгаврыг хамтран баталж биелэлтийг хангуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

3. Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах 565.0 (таван зуун жаран таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД