Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н.ЭНХБАЯР