A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Улсын Их Хурлын 1999 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан "Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэл"-ийн 15-д заасны дагуу Монгол банктай зөвшилцөн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Банкны хувьчлалын хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Банкны хувьчлалыг дээрх хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ