A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 331

Улаанбаатар хот

БАРИЛГА ХУДАЛДАХ ТУХАЙ

Иргэний хуулийн 105.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн IY хорооны нутаг дэвсгэрт байрлах "М-Ти-Эс" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа төрийн өмчийн ХХIII байрыг дахин үнэлгээ хийлгэсний үндсэн дээр "М-Ти-Эс" ХХК-д худалдахаар санал болгож татгалзсан нөхцөлд нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР